Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиад 2026 зохион байгуулагдлаа

МУБИС-ийн Математик, Статистикийн сургуулийн декан асан, доктор, профессор Балдоржийн Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиад 2026 оны X сарын 31, XI сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Булган, Өмнөговь, Баянхонгор, Төв аймгийн II - XII ангийн 2500 орчим сурагч, бага, дунд ангийн 70 гаруй багш оролцож математикийн мэдлэг, чадвараа сорин өрсөлдөв.

Олимпиадыг “Балдоржийн Сандагдорж сан”, МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургууль, Математикийн тэнхим, тус сургуулийн математикийн ангийн 1999, 2025, математик физикийн ангийн 2003, 2007 оны төгсөгчид хамтран ивээн тэтгэж зохион байгууллаа.

 

Ерөнхий боловсролын сургуулийн II – XII анги болон Бага, Дунд ангийн багш нар зэрэг нийт 13 ангилалд давхардсан тоогоор 2500 хүн өрсөлдсөн байна. Дашрамд дурдахад олимпиадад 2-р ангид 346, 6-р ангид 324 сурагч оролцсон нь хамгийн олон сурагч оролцсон ангилал байв.

 

Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад

Алтан медаль 25,

Мөнгөн медаль 45,

Хүрэл медаль 63,

Тусгай байр 83,

Нийт 216 шагнал гардууллаа.

Амжилтаараа манлайлсан сургуулиуд

Сурагчдынхаа хүртсэн медалийн чанар (Алт, Мөнгө, Хүрэл)-аар дараах сургуулиуд өндөр амжилт үзүүлж тэргүүлсэн байна:

Сант сургууль (5 Алт, 12 Мөнгө, 10 Хүрэл — Нийт 27 медаль)

1-р сургууль (3 Алт, 9 Мөнгө, 15 Хүрэл — Нийт 27 медаль)

Соёмбо сургууль (4 Алт, 3 Мөнгө, 4 Хүрэл — Нийт 11 медаль)

11-р сургууль (2 Алт, 4 Мөнгө, 5 Хүрэл — Нийт 11 медаль)

Орон нутгаас оролцогчдын мэдээлэл

Медаль хүртсэн болон тусгай байранд шалгарсан орон нутгийн оролцогчид

Мөнгөн медаль:

Ж.Билгүүнтөгс (Өвөрхангай Тэмүүлэл-Эрдэм сургууль, 3-р анги) – 18 оноо

Х.Болдбаатар (Архангай 1-р сургууль, 3-р анги) – 18 оноо

С.Жавхлантөгс (Өвөрхангай Хархорин Гүнзгий сургууль, 9-р анги) – 9 оноо

Ц.Төгсбилэг (Баянхонгор аймаг, 10-р анги) – 9 оноо

Ц.Дагвацэнд (Булган Рашаант ЕБС, Дунд ангийн багш) – 13 оноо

Хүрэл медаль:

Б.Гэрэлтуяа (Өвөрхангай Арвайхээр 1-р сургууль, 2-р анги) – 12 оноо

Б.Марал (Дархан, Цайхун сургууль, 2-р анги) – 12 оноо

А.Гантулга (Арвайхээр 1-р сургууль, 3-р анги) – 11.5 оноо

А.Золбоо (Архангай Өлзийт сум, 5-р анги) – 12 оноо

Г.Бадамхатан (Архангай 2-р сургууль, 6-р анги) – 14 оноо

Тусгай байр:

П.Гэгээнбилиг (Орхон Хасү сургууль, 2-р анги) – 11 оноо

Х.Эрхэмхүслэн (Архангай Эрдэнэбулган 1-р сургууль, 2-р анги) – 11 оноо

Э.Ирмүүн (Өмнөговь Даланзадгад 2-р сургууль, 4-р анги) – 6 оноо

Э.Азбаяр (Төв Алтанбулаг ЕБС, 4-р анги) – 6 оноо

Г.Баян-Очир (Өвөрхангай Тэмүүлэл-Эрдэм сургууль, 5-р анги) – 11 оноо

Ц.Ганди (Архангай Эрдэнэбулган 1-р сургууль, 8-р анги) – 9 оноо

Бусад мэдээ