Оюутны зөвлөл

Монгол Улсын Боловсролын Их Сургууль,

Математик Байгалийн Ухааны Сургуулийн  Оюутны Зөвлөлийн  танилцуулга

Зорилго:

Математик байгалийн ухааны сургуулийн оюутны зөвлөл нь оюутнуудын бие даан хөгжих чадвар нөөц боломжийг нь нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг хандлагыг нь өсгөн нэмэгдүүлэн оюутнууддаа тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэх тэдний дуу хоолой болон хамтран ажиллах мөн оюутнуудад чиглэсэн сургалт хүмүүжлийн болон соёл урлаг, спорт танин мэдэхүйн олон талт үйл ажиллагаагаараа дамжуулан оюутнууд хоорондын харилцаа холбоог сайжруулж нөхөрсөг, ёс зүйтэй сургалтын орчныг бүрдүүлнэ.

Зорилт:

 Оюутан залуусыг сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж, харилцан солилцож оюутнуудад хүргэх  Оюутнуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх үүднээс урлаг, спорт танин мэдэхүйн арга хэмжээнүүдийг зохион байгуулах

 Оюутнуудын суралцах орчин, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, сургуулийн удирдлагатай нягт холбоотой ажиллан оюутнуудын санал бодлыг сургуулийн үйл ажиллагаанд тусгах

 Оюутнуудын чадвар, ёс зүй, харилцааны соёл, мэдлэг боловсрол, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс семинар, уулзалт ярилцлагыг зохион байгуулах Математик Байгалийн Ухааны Сургуулийн оюутны зөвлөл нь үндсэн 32 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай оюутны зөвлөл нь тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичиг болон үндсэн 4 албатай.

Удирдах чиглэл:

• Тэргүүн: А. Анар

• Дэд тэргүүн: Т. Дүүрэнжаргал

• Нарийн бичиг: Г. Өнөрзул

Үндсэн 4 алба

• Хяналтын албаны дарга: Д. Буянравжих

• Хэвлэл мэдээллийн албаны дарга: Х. Бямбажаргал

• Судалгааны албаны дарга: О. Энхтуяа

• Ангийн дарга нарын албаны дарга: Т. Дүүрэнжаргал

Товч түүх

Анх 2018 онд математикийн 3 –р курсийн оюутан Батсүрэнгийн Болд- Эрдэнэ тэргүүнээр сонгогдон 12 гишүүний хамт математик байгалийн ухааны сургуулийн оюутны зөвлөлийг үүсгэн байгуулсан.

  • 2019 он тэргүүн: Т. Адъяасүрэн
  • 2020-2022 он тэргүүн: Б. Цогт- Очир
  • 2022-2024 он тэргүүн: Ч. Эрдэнэболор