Хөтөлбөрийн алба нь МУБИС-ийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлогыг бүрэлдэхүүний сургуулийн түвшинд хэрэгжүүлэх, Математик, байгалийн ухааны сургуулийн боловсруулж буй хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, ажлыг төлөвлөх, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах, оюутныг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
Хөтөлбөрийн алба нь хөтөлбөр, сургалт хариуцсан 2 мэргэжилтэн, оюутны бүртгэл тооцоо, тэтгэлэг, оюутанд чиглэсэн үйл ажиллагаа хариуцсан 2 мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулж байна.