1951 он БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 178 дугаар тогтоолоор Улсын багшийн институт байгуулагдаж, тоо- физикийн анги нээн оюутан элсүүлж, мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж эхлэв.
1952 он Гэгээрлийн Яамны Сайдын 335 тоот тушаалаар 1951-1952 оны хичээлийн жилд багшийн оройн институтийг тоо- физикийн багш 10; газар зүйн багш 13; байгалийн шинжлэл, химийн багш 10 тус тус төгссөн байна.
1957 он БНМАУ-ын Гэгээрлийн яамны сайдын 225 дугаар тушаалаар физик- тоо, түүх- газар зүй, байгалийн ухаан гэсэн факультет; тоо физик, хими- байгалийн шинжлэл, газар зүйн тэнхимүүдийг байгуулсан байна.
1960 он Түүх- газар зүйн 51, физик- математикийн 32, хими- биологийн 16 дээд боловсролтой багш бэлтгэжээ.
1961 он Хими- Байгаль, Байгаль- Газар зүйн багш гэсэн анхны хос мэргэжлээр багш бэлтгэж эхлэв.
1975 он Лаборантын товчоог байгуулж, даргаар нь физикийн багш Л.Дамбыг томилов.
1987 он Сургалтын төлөвлөгөөнд Мэдээлэл зүй, Тооцон бодох хичээлүүдийг анх удаа оруулсан байна.
1993 он Физик математик- мэдээлэл зүйн сургалт эрдэм шинжилгээний төв болон Газар зүй- Аялал жуулчлалын ангийг нээв.
1995 он Компьютерын (А218, Б215) лаборатори байгуулав.
1996 он Байгалийн ухааны факультет, Математикийн факультет, Физикийн факультетыг байгуулсан.
1997 он Компьютерын (А218, Б215) лаборатори байгуулав.
2000 он Математикийн факультетыг компьютер- мэдээллийн технологийн факультет, математик- статистикийн факультет болгов.
2001 он Математик- статистикийн сургууль, Физик технологийн сургууль, Байгалийн ухааны сургууль, Компьютер мэдээллийн технологийн сургуулиуд байгуулагджээ.
2007 он Физик дидактикийн тэнхимийг байгуулсан.
2011 он Биологийн тэнхимийг Ургамал судлал, ерөнхий биологи болон амьтан судлал, экологийн тэнхим болгон өөрчилсөн.
2012 он “Багш, Мэдээлэл зүй- мэргэжлийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлсэн.
2014 он Математик, байгалийн ухааны сургууль гэсэн бүрэлдэхүүний сургууль болсон.
2015 он Гадаадын нэр хүндтэй мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн эрдэмтэн багш нар тэргүүн байранд шалгарч МУБИС-ийн захирлын нэрэмжит шагналаар шагнуулсан.