Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа, үр дүн, нийгэмд үзүүлсэн нөлөө “MEETING EVENT” ӨДӨРЛӨГ

2022.10.07 нд МБУС-ийн Оюутны зөвлөл, хөтөлбөрийн албатай хамтран шинэ элсэгчдийн дунд “MEETING EVENT” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд МБУС-ийн хөтөлбөрийн албаны дарга доктор Б. Гантуяа, ОХА зүйч Б.Санжаа, Оюутны зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэболор нар оролцож, 6 тэнхимийн 80 гаруй оюутан залуус идэвх санаачилгатай хамрагдлаа

 

“МЭНДЧИЛГЭЭ”-ний 7 хоног

2022.11.01-11.04 ны өдрүүдийн хороонд МБУС-ийн Оюутны зөвлөлөөс мэндлэх,хүндлэх ёсыг дэвшүүлэх зорилготойгоор идэвх санаачилгатай, хариуцлагатай, үлгэр жишээч, манлайлагч оюутнууд маань ажиллаа. /Мэндчилгээнээс насан туршийн нөхөрлөл эхэлж болно. Энэ нь бусадтай зөв боловсон харилцах харилцааны эхлэл болдог./

 

“ТАЛАРХАЛ, УУЧЛАЛ”-ын 7 хоног

2022.11.07-11.11 ны өдрүүдийн хороонд МБУС-ийн Оюутны зөвлөлөөс хэн нэгэнд талархсан, уучилсан урмын үгээ хэлэх зорилготойгоор “ НАДАД ХЭЛЭЭЧ” буланг гаргаж байршууллаа. / Талархсан сэтгэлийн үг нь хүн бүхнийг аз жаргал, баяр хөөрөөр бялхуулж болдог. Уучлаарай гэх үгнээс хүний уужуу ухаан, уучлах сэтгэлийг мэдэрч болно../

“Инээмсэглэл”-ийн 7 хоног

2022.11.16-11.21 ны өдрүүдийн хороонд МБУС-ийн Оюутны зөвлөлөөс хэн нэгэнд урмын үг хэлэн, инээмсэглэн мэндчилэх, мөн хэн нэгнийг баярлуулах зорилготойгоор үйлчлэгч эгчдээ туслан 1 давхрыг өглөө эртлэн ирж, цэвэрлэн үйлчлэгч болон ажилтнуудаа халуун цайгаар угтлаа. / Сайхан бүхний эхлэл сайхан өглөө байдаг юм шүү../

МБУС-УРЛАГИЙН БАГА НААДМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2022.11.26нд Математик, Байгалийн Ухааны сургуулийн “АВЬЯАСЛАГ МБУС”-чууд оюутны урлагийн бага наадмын 8 төрөлд  40 гаруй оюутан залуус  авьяас, ур чадвараа дайчлан амжилттай оролцлоо.  Урлагийн бага наадмын шүүгчээр Монголын Хобби дайнс бүжгийн клубийн дасгалжуулагч багш М.Амартүвшин, Хөтөлбөрийн албаны оюутны хөгжлийн аргазүйч Б.Санжаа, Оюутны зөвлөлийн дарга Ч.Эрдэнэболор нар ажиллаа.

Гоцлол дууны төрөлд:

1-р байр: Биологийн 3-р курсийн оюутан Б.Отгонзаяа

2-р байр: Физикийн 2-р курсийн оюутан Б.Энхжаргал

3-р байр: Математикийн 2-р курсийн оюутан Э.Номинхорол

Гоцлол бүжгийн төрөлд:

1-р байр: Математикийн 3-р курсийн оюутан Б..Дуламжаргал 

2-р байр: Физикийн 2-р курсийн оюутан Г.Оюундэлгэр   

3-р байр: Математикийн 3-р курсийн оюутан А.Номин-Эрдэнэ

Хамтлаг дууны төрөлд:

1-р байр: Биологийн 3-р курс, “ ҮҮРИЙН ЦОЛМОН”  хамтлаг

2-р байр: Программ хангамжийн 1-р курс,  “ ҮҮЛЭН ДОМОГ” хамтлаг

3-р байр: Физикийн  2-р курс,  “ ГУРВАН БҮСГҮЙ” хамтлаг

Хамтлаг бүжгийн  төрөлд:

1-р байр: Программ хангамжийн 1-ркурс, “EVOLUTION” хамтлаг

2-р байр: Мэдээлэл зүйн 1-р курс,  “ АРГА БИЛЭГ” хамтлаг

3-р байр: Математикийн  2-р курс,  “ ХОРШИЛ ДОНЖ ” хамтлаг

Сайн үйлсийн аянд зориулсан "Movie night"

Манай сургуулийн нийтлэг үйлчилгээний албаны ажилтан Ц. Нарангэрэл эгчийн том хүү М. Ганбат нь тархиндаа хүнд гэмтэл авсан тул аав ээжийн асрамжид 3 жилийн нүүр үзэж, биеийн байдал нь улам дордсоор байна. Гэхдээ түүний оюун санаа хэвийн, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Үлдсэн сүүлийн боломж нь БНСУ руу яаралтай явуулж тархины мэс засалд цаг алдалгүй оруулах шаардлагатай байгаа тул энэхүү эмчилгээний зардал болох 242 сая вон буюу 617 сая төгрөгийг олохын тулд хандивын аяныг өрнүүлээд байгаа билээ. Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Оюутны зөвлөлөөс хандивын аянд зориулан Шинэ улирлын эхний киногоор "PURPLE HEART"-г 2 сарын 9-нд 19 цагаас МБУС-ийн 3-р байрны 123 тоотод амжилттай зохион байгууллаа.

"Movie night"

Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Оюутны зөвлөлөөс оюутан залуусын чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрүүлж инээд бэлэглэх зорилготой “Гэгээн хайрын баярт” зориулсан “Movie night” 2023.02.15- нд 3-р байрны 123 тоотод амжилттай гарч, оюутан залуус маань цагийг зугаатай өнгөрүүллээ.

Special council*s day "Movie night"

Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Оюутны зөвлөлөөс оюутан залуусын чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрүүлж инээд бэлэглэх зорилготой Математик, Байгалийн Ухааны Сургуулийн оюутнууд болон Оюутны холбоо, КЗ, ДНБЗ, ОЗ-д зориулсан “Movie night” 2023.03.30- нд 3-р байрны 123тоотод амжилттай гарч, мөн 1 азтан шалгаруулан, хөгжөөнт тэмцээн явуулж оюутан залуус маань цагийг зугаатай өнгөрүүллээ.

МУБИС- ийн Математик, Байгалийн Ухааны Сургуулийн “ Summer train travel” танилцах аялал

Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нэг өдрийн турш хамтдаа хөгжилдөн сайхан дурсамж бүтээх, эрүүл агаарт идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор Математик, Байгалийн Ухааны Сургуулийн I-II-р курсийн оюутнуудын дунд 2023 оны 9-р сарын 24-ны өдөр МУБИС-МБУС-ийн оюутны зөвлөл танилцах аяллаа амжилттай зохион байгууллаа. “ Summer train travel” танилцах аяллын сонирхолтой содон зүйл нь вагоноор аялах байсан бөгөөд нийт 154 оюутан оролцлоо. 2023 оны 9-р сарын 24-ны 9:30 минутад “Улаанбаатар төмөр зам” дээр цуглаж 10:00 минутад Улаанбаатар - Давааны өртөө чиглэлд хөдөлсөн. Давааны өртөөн дээр буугаад оюутнуудыг 10 багт хувааж, ахлагчаар нь оюутны зөвлөлийн гишүүдийг хуваарилж, “Том хамарт”, “Фото зургийн уралдаан”, “Буухиа” гэх мэт тэмцээнүүд зохион байгууллаа.

Фото зургийн уралдааны “Тэргүүн байр” Учрал , Нарангэрэл ахлагчтай “” баг

Том хамарт” хөгжөөнт тоглоомны “Тэргүүн байр”