Мэдээлэл зүйн тэнхим

Анх 1990 онд Улсын багшийн дээд сургуулийн Математикийн факультетад Математик- Мэдээлэл зүйн багш мэргэжлээр оюутан элсүүлж эхэлснээр мэдээлэл зүйн мэргэжлийн сургалтын бодлогыг хариуцан хэрэгжүүлэх мэргэжлийн тэнхим шаардлагатай болсноор Улсын багшийн их сургуулийн ректорын 1991 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 352 дугаар тоот тушаалаар Мэдээлэл зүй- тооцоолон бодох математикийн тэнхимийг байгуулжээ. Улмаар Улсын багшийн их сургуулийн ректорын 2000 оны 286 дугаар тушаалаар компьютер, мэдээлэл зүй, мэдээлэл технологийн сургалт, сүлжээ- мэдээллийн системийн үйл ажиллагааг хариуцах үндсэн чиг үүрэгтэйгээр Компьютер, мэдээллийн технологийн сургуулийг байгуулжээ.

Тус тэнхим орчин үеийн компьютер бүхий 6 лаборатори, сургалтын 10 гаруй анги танхим, 3000 гаруй ном сурах бичиг бүхий номын сан, багш нарын мэргэжил дээшлүүлэх информатикийн сургалт судалгааны төвтэйгөөр Мэдээлэл зүйн багш, Компьютер программ хангамжийн ангиуддаа оюутан элсүүлэн суралцуулж байна.

Тус тэнхим нь БНХАУ-ын Өвөр Монголын багшийн их сургууль, ОХУ-ын Буриадын Улсын их сургууль, Солонгос улсын Ханяаны их сургууль, Япон улсын Токио Гакугэй их сургууль, ОХУ-ын Бином хэвлэлийн газартай хамтран ажиллаж байна.