Анх 1990 онд Улсын багшийн дээд сургуулийн Математикийн факультетад Математик- Мэдээлэл зүйн багш мэргэжлээр оюутан элсүүлж эхэлснээр мэдээлэл зүйн мэргэжлийн сургалтын бодлогыг хариуцан хэрэгжүүлэх мэргэжлийн тэнхим шаардлагатай болсноор Улсын багшийн их сургуулийн ректорын 1991 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 352 дугаар тоот тушаалаар Мэдээлэл зүй- тооцоолон бодох математикийн тэнхимийг байгуулжээ. Улмаар Улсын багшийн их сургуулийн ректорын 2000 оны 286 дугаар тушаалаар компьютер, мэдээлэл зүй, мэдээлэл технологийн сургалт, сүлжээ- мэдээллийн системийн үйл ажиллагааг хариуцах үндсэн чиг үүрэгтэйгээр Компьютер, мэдээллийн технологийн сургуулийг байгуулжээ.
Тус тэнхим орчин үеийн компьютер бүхий 6 лаборатори, сургалтын 10 гаруй анги танхим, 3000 гаруй ном сурах бичиг бүхий номын сан, багш нарын мэргэжил дээшлүүлэх информатикийн сургалт судалгааны төвтэйгөөр Мэдээлэл зүйн багш, Компьютер программ хангамжийн ангиуддаа оюутан элсүүлэн суралцуулж байна.
Тус тэнхим нь БНХАУ-ын Өвөр Монголын багшийн их сургууль, ОХУ-ын Буриадын Улсын их сургууль, Солонгос улсын Ханяаны их сургууль, Япон улсын Токио Гакугэй их сургууль, ОХУ-ын Бином хэвлэлийн газартай хамтран ажиллаж байна.
Мэдээлэл зүйн багшийн хөтөлбөрийн давуу тал:
• 2018 онд Германд төвтэй ASIIN олон улсын байгууллагаар “Мэдээлэл зүйн багш хөтөлбөр”-өө
магадлан итгэмжлүүлсэн тул диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. (Төгсөгчид нь олон
улсад багшлах эрхтэй)
• Төгсөгчдийн 78% нь ажлын байраар хангагдаж, мэдээлэл зүйн багш, программчлал, мэдээллийн
технологийн чиглэлээр ажилладаг.
• Гадаадын ижил төстэй сургуулиудын сургалтын хөтөлбөртэй дүйцсэн хөтөлбөртэй.
• Япон улсын Айчи боловсролын их сургуультай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
• Багш мэргэжлийн танилцах, судлах, туршин заах, багшлах цуврал дадлага хийж, багшлахуйд суралцах
• 3-р ангидаа хөдөө, орон нутгийн ЕБС-д тэтгэлэгтэйгээр багшлах дадлага хийх.
Программ хангамжийн хөтөлбөрийн давуу тал:
• ACM (Association for Computing Machinery) ©2014 хөтөлбөрийг баримталсан.
• Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого (2017-2025) (МУЗГ-ын
2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр, 47 дугаар тогтоол) болон Программ хангамжийн үндэсний
болон олон улсын стандартуудыг инженерчлэлийн багц хичээлд тусгагдсан.
• Гадаад, дотоодын програм хангамж, мэдээллийн технологийн хөтөлбөрүүдтэй нийцтэй хөтөлбөртэй.
• Raspberry Pi, Arduino зэрэг технологид суурилсан хэрэглээний ухаалаг бүтээл гаргах
СУРАЛЦАГЧ ТАНД ДАРААХ БОЛОМЖУУДЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
• 2014 оноос сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн кредит системд бүрэн шилжсэнээр оюутан
суралцах хугацаагаа төлөвлөх, сонголт хийх боломж бүрдсэн.
• 123+ кредит цагийг оюутан боломжоо ашиглан 3,5 жилд багтаан судалж болно.
• Мэргэжлийн зарим хичээлийг англи хэл дээр судлах
• Англи хэлтэй багш хөтөлбөрт давхар хамрагдах
• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцах
• Бакалаврын сургалтын 3-р ангийн 2-р улирлаас магистрын хөтөлбөрт элсэн суралцах
• Оюутан өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээх олон төрлийн клуб, дугуйлан, нэмэлт хөтөлбөрт
хамрагдах, олимпиадад оролцох, зохион байгуулагчаар ажиллах.
Багш, Мэдээлэл зүй 125 кр
• Ерөнхий суурь -25 кр
• Багш боловсролын суурь -19 кр
• Мэргэшүүлэх -64 кр
• Арга зүй, практик дадлага -17 кр
Программ хангамж 123 кр
• Ерөнхий суурь -25 кр
• Мэргэжлийн суурь -38 кр
• Мэргэшүүлэх -60 кр
ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Лекц:
• Оюутны хөгжлийн талаарх цуврал лекц
• “Эрдэмтний индэр” цуврал лекц
• “Төгсөгчийн индэр” цуврал лекц
Клубууд:
• Вэб клуб
• Хакатон клуб
• Номын клуб
• Алгоритм клуб
Уралдаан тэмцээн:
• “Мэдээллийн технологийн 7 хоног” аян
• Шилдэг бүтээлйн уралдаан
• Цахим хэрэглэгдэхүүүн уралдаан
• Эрдэм шинжилгээний хурал
• Программчлалын (онлайн, эчнээ, багийн,
сургуулийн, улсын болон үндэсний) олимпиад
• Багшлахуйн ур чадварын олимпиад
• Спортын уралдаан тэмцээн