Номын сан

МУБИС-ийн номын сан нь нийт 2755 м2 талбай бүхий 810 суудал, 253.486 ширхэг ном, 29 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс, МБУС болон БТС-ийн номын сан нь 673м2 талбайтай, 200 оюутны суудалтай бөгөөд одоогийн байдлаар 32530 ширхэг номтой, 2 номын санч, 1 мэдээллийн ажилтантайгаар оюутанд үйлчилдэг.

2022 оны 2 дугаар сарын 7-ноос МБУС болон БТС-ийн номын сан нь чөлөөт сонголтын хэлбэрт бүрэн шилжиж олон хувьтай гэрээр олгох номнуудыг ялган танхимд байрлуулан чөлөөт сонголтын заал, гэрээр олгох танхимын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.