Математикийн тэнхим

1951-1952 оны хичээлийн жилээс эхлэн Багш нарын оройн институт ба Багшийн сургуулийн дэргэдэх 5-7 дугаар ангийн багш бэлтгэх факультетыг хааж, тэдгээрийн оронд 5-7 дугаар ангийн багш бэлтгэх 3 жилийн хугацаатай Багшийн институт байгуулан, Засгийн газрын байрлаж байсан байшинд ажиллуулахаар тогтоожээ.

Багшийн институтийн анхны хичээлийн жилд, түүний анхдагч 4 салбарын нэг Тоо-физикийн салбарт 40 гаруй оюутан, 3 багш ажилласан байдаг. Тоо-физикийн салбарт 1952-1953 оны хичээлийн жил 1952 онд Улсын их сургуулийг төгссөн Г.Бямбаа нь багшаар ирж тус салбар жил дараалан шинэ багшлах боловсон хүчнээр бэхжиж иржээ. 1960-1961 оны хичээлийн жилийн эхнээс Тоо-физикийн тэнхимийг Физикийн тэнхим, Математикийн тэнхим гэж хоёр хуваасан байна.

1991-1993 онд ФМФ-ийн декан Г.Батбямба, 1993 оны Ректорын 161 дүгээр тушаалаар ФМФ-аас Ерөнхий физик, онолын физикийн тэнхимүүдийг авч Байгалийн ухааны сургалт эрдэм шинжилгээний төв байгуулснаар Математикийн салбар биеэ дааж Математик, компьютерын сургалтын салбар хэмээн нэрлэгдэх болж салбарын эрхлэгч Ж.Баатар болжээ.

1994 оны 8-р сард Математик, компьютерын сургалтын салбарыг Математикийн факультет болгожээ. 2001 оны сүүлээс Математик статистикийн сургууль болон зохион байгуулснаар захирлаар 2000-2004, 2009-2014 онд Ц.Батхүү, 2004-2006 С.Тогмид, 2006-2009 онд Б.Сандагдорж нар томилогдон ажилласан байна.

Манай тэнхимээс дэд профессор Б.Хоролдагва 2006 онд П.Хансены дэвшүүлсэн нэгэн сонирхолтой таамаглал болон түүний өргөтгөл, графын топологи индексүүдийн талаарх судалгааны ажлуудаа Томсон-Ройтерсийн индекстэй (IF-JCR) 8 сэтгүүлд хэвлүүлээд байна. “Discrete Applied Mathematics” сэтгүүлд хэвлүүлсэн ажилдаа шинэ хувиргалтууд оруулж ирснээр Хансены таамаглал нь графын тодорхой зарим ангиудын хувьд үнэн бөгөөд тэдгээрээс бусад ангиудын хувьд биелдэггүй болохыг харуулсан. Энэ ажлын үр дүн нь шинжлэх ухааны ололт амжилтын талаар мэдээлэлдэг “Vertical news” сэтгүүлд “Study results from B.Horoldagva et al provide new insights into mathematics” гарчгийн дор нийтлэгдсэн. Тэрбээр 2014 оны 8 сард БНСУ-д зохион байгуулагдсан дэлхийн математикчдын их хуралд “Direct comparison of the variable Zagreb indices of cyclic graphs” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Улмаар 2014 онд шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл шалгаруулах МУБИС-ийн захирлын нэрэмжит шагналыг хүртсэн байна.

2012 оноос хойш тэнхимийн багш нар 20 гаруй ном, сурах бичиг хэвлүүлж нийтийн хүртээл болгожээ.

МАТЕМАТИКИЙН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Математикийн тэнхим нь 10 багштай бөгөөд Солонгос, Япон, Орос, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нар сургалтын ажлыг удирдан явуулж байна. Гадаадад докторантурт 2 багш суралцаж байна. Багш нарын 80% нь докторын зэрэгтэй. Математикийн багш бэлтгэх хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн Герман улсын ASIIN байгууллагаар 2018 онд магадлан итгэмжлүүлсэн. 2024 онд  Математикийн багш, Математикийн боловсролын магистр, Математимкийн магистр хөтөлбөрүүдийг 2029 он хүртэл магадлан итгэмжлүүлсэн.

хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн Герман улсын ASIIN байгууллагаар 2018 онд магадлан итгэмжлүүлсэн.

Тэнхимийн одоогийн бүрэлдэхүүн

  1. Ц.Батхүү, МУИС-ийг 1985 онд төгссөн, доктор, профессор
  2. У.Алимаа, МУБИС-ийг 1993 онд төгссөн, багш
  3. Б.Сандагдорж, МУБИС-ийг 1994 онд төгссөн, доктор, профессор
  4. Д.Болормаа, МУБИС-ийг 1997 онд төгссөн, доктор, дэд профессор
  5. Д.Туяа, ОХУ, Ростовын ИС 1991 онд төгссөн, багш
  6. Т.Гансүх, МУИС-ийг 1998 онд төгссөн, доктор, ахлах багш
  7. Ц.Нямдаваа, МУБИС-ийг 2004 онд төгссөн, доктор, ахлах багш тэнхимийн эрхлэгч
  8. Д.Оюунчимэг, МУИС-ийг 1991 онд төгссөн, доктор, ахлах багш
  9. Ш.Доржсэмбэ, МУБИС-ийг 2000 онд төгссөн, доктор, ахлах багш
  10. Л.Буянтогтох, МУИС-ийг 2003 онд төгссөн, доктор, ахлах багш
  11. Г.Дайриймаа, МУБИС-ийг 2019 онд төгссөн, ХА-ы мэргэжилтэн.

Ч.Зоригт, Ц.Галмандах нар БНСУ-д суралцаж байна.

 

МАНАЙ ТӨГСӨГЧИД

5900 орчим төгсөгч

Монгол улсын гавьяат багш 47

Монгол улсын ардын багш 2

Шинжлэх ухааны болон боловсролын доктор 71

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

• 2018 онд Германд төвтэй ASIIN олон улсын байгууллагаар хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн тул

диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

• 2014 оноос сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шинэчлэгдэн кредит системд бүрэн шилжсэнээр

оюутан суралцах хугацаагаа төлөвлөх, сонголт хийх боломжтой болсон.

• Математикийн мэргэжлийн зарим хичээлийг англи хэл дээр судлах боломжтой.

• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж болно.

• 4 жилд судлах ёстой 125 кредит цагийг өөрийн нөөц боломжоо ашиглан 3.5 жилд багтаан судалж болно.

• Багш мэргэжлийн 4 цуврал дадлага хийнэ. /танилцах, судлах, туршин заах, багшлах/

• 3-р ангидаа хөдөө, орон нутгийн ЕБС-д тэтгэлэгтэй багшлах дадлага хийнэ.

• Оюутан өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээх олон төрлийн клуб, дугуйлан, нэмэлт хөтөлбөрт

хамрагдах, олимпиадад оролцох, зохион байгуулагчаар ажиллах боломжтой.

Гадаад харилцаа:

Японы АЙЧИ боловсролын их сургуультай хамтын ажиллагаатай, жил бүр оюутан

солилцоо явуулдаг.

Америкийн Блэк Хиллсийн Их сургуультай математикийн багш мэргэжлээр 3+2

хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

ДАВУУ ТАЛ

• Математикийн ангийн төгсөгчид олон улсад багшлах бүрэн эрхтэй.

• Математикийн багш мэргэжлээр төгсөгчдийн 80% нь ажлын байраар хангагдаж багшаар ажилладаг.

• Оюутан өөрийн сонголтоор зарим хичээлийг англи хэл дээр судлах боломжтой.

МАНАЙ ТӨГСӨГЧИД

5695 төгсөгч

Монгол улсын гавьяат багш 45

Монгол улсын ардын багш 2

Шинжлэх ухааны болон боловсролын доктор 70

ХАМТДАА СУРЧ, ХАМТДАА ХӨГЖИХ БОЛОМЖ

Орчин үеийн шаардлага хангасан оюутны бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх орчин бүхий мэргэжлийн

ном, сурах бичгээр хангагдсан тохилог номын сантай.

Оюутны сайн дурын өөрийгөө хөгжүүлэх клубууд

• Залуу математикч клуб

• Олонлог клуб

• Five friends клуб

• Урлаг спортын дугуйлангууд

• Эхлэл клуб

ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

• МУБИС-ийн ФМФ-ийн ДЕКАНЫ нэрэмжит математикийн нээлттэй олимпиад

• “Пи” тооны баярын тэмцээн

• “Пи” тооны баяр

• Оюутны математикийн олимпиад

• Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

• Спортын уралдаан тэмцээн

• Багшлахуйн ур чадварын уралдаан