Захиргаа, аж ахуй

2014 онд хийсэн МУБИС-ийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн үр дүнд хуучнаар Математик Статистикийн сургууль, Физик Технологийн сургууль, Комптьютер, Мэдээллийн Технологийн сургууль, Байгалийн ухааны сургууль нэгдэн бүрэлдэхүүний 5 сургуулийн нэг болох Математик, байгалийн ухааны сургууль болон өргөжсөн юм.

МУБИС-ийн хичээлийн 2, 3, 6 дугаар байруудад сургалтын үйл ажиллагаагаа явуулж, одоогоор нийт 88 үндсэн багш, хөтөлбөрийн албаны 5 ажилтан, үйлчилгээний 20 ажилтантай байна. Үүнээс 7 профессор, 15 дэд профессор, 16 ахлах багш сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.