“Байгалийн ухааны боловсролын хөгжлийг дэмжих” төслийн эхний жилийн хуралд Япон талаас төслийн ерөнхий менежер К.Хоригүчи, Монголын талаас МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн захирал, доктор Т.Ганбаатар, академич Б.Жадамба, Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Х.Батболд, доктор, профессор О.Алтангоо, доктор Б.Гантуяа, магистр А.Нэргүй, доктор С.Батхуяг, орчуулагч Н.Ариунжаргал Ц.Ариунаа нарын төслийн гишүүд оролцож энэ жилийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэлийн явц, сургалтын бичлэгийг цахимаар түгээж буй болон Архангай аймагт 10.25-10.29-ний хооронд явагдах бага ангийн багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд, физикийн багш нарт явуулах сургалтын бэлтгэл ажлын талаар харилцан санал солилцов.