МУБИС-ийн МБУС-ийн оюутнууд Улсын оюутны хоёрдугаар Цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцлоо

 

Улсын оюутны хоёрдугаар Цөмийн физикийн олимпиадыг МУИС, МУБИС, ШУТИС,  Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, Цөмийн энергийн комисс, “Бадрах Энержи” ХХК, Төмөр Замын Дээд Сургууль болон Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн хамтран 2026 оны 11 дүгээр сарын 7–14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус олимпиадад МУИС, МУБИС, ШУТИС, Төмөр Замын Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн нийт 63 оюутан оролцож, цөмийн физикийн онолын мэдлэг, асуудал шийдвэрлэх чадвар, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдлөө. Улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү олимпиад нь оюутнуудын цөмийн физикийн шинжлэх ухааны талаарх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх, салбарын ирээдүйн судлаач, мэргэжилтнүүдийг дэмжих, их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой эл олимпиадад МУБИС-ийн Физикийн тэнхмийн оюутнууд амжилттай оролцлоо. 

Олимпиадын дүнгээр МУБИС-ийн Физикийн багшийн 1-р курсын оюутан Б.Амаржаргал гутгаар байр, Ардын багш, профессор Г.Хүүхэнхүүгийн нэрэмжит тусгай байрын шагналыг оюутан П.Мөнхзолбоо мөн тусгай байранд Физикийн багш мэргэжлийн хөтөлбөрийн III курсийн оюутан Г.Эрдэнэсувд; Физикийн багш мэргэжлийн хөтөлбөрийн II курсийн оюутан Б.Жавзанпагам нар тус тус байр эзэллээ.

Олимпиадыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан МУИС, МУБИС, ШУТИС болон хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагууд, багш, судлаачид болон идэвхтэй оролцсон нийт оюутнуудад талархал илэрхийлье. Мөн олимпиадад оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!


Бусад мэдээ