ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “GEONEXT 2026” олон улсын форумд оролцлоо

 

ОХУ-ын Серго Орджоникидзегийн нэрэмжит Геологи хайгуулын улсын их сургууль (МГРИ)-аас зохион байгуулсан “GEONEXT 2026” олон улсын III форумд Газар зүйн тэнхимийн зөвлөх профессор Е.Батчулуун, профессор С.Хадбаатар нар 2026 оны 10 дугаар сарын 15,16-ний өдрүүдэд оролцлоо.

Мөн Москвагийн “Зам тээврийн их сургууль”-ийн 130 жилийн ойн нэрэмжит “III Международная научно-практическая конференция «Проектирование, строительство и эксплуатация объектов транспортной инфраструктуры в сложных климатических и инженерно-геологических условиях” сэдэвт олон улсын хуралд “Котловина Больших озёр (Западная Монголия) в проекте трансграничного транспортного перехода Россия – Монголия – Китай: геоэкологические основания” сэдвээр профессор С. Хадбаатар илтгэл тавилаа.  https://mtm.miit-ipss.ru/

“Боловсрол, технологи ба тогтвортой хөгжил” сэдвээр болсон уг форумд 20 орны 1000 гаруй төлөөлөгч оролцож, геологи, газар зүй, байгаль орчны судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах, олон улсын сүлжээ лаборатори байгуулах, байгальд ээлтэй барилга байгууламж, эко аялал жуулчлал хөгжүүлэх, сургалт, судалгаанд хиймэл оюун ашиглах талаар санал солилцож, хэлэлцэв.  

Профессор Е.Батчулуун “Боловсрол ба мэргэжилтэн бэлтгэх”, профессор С.Хадбаатар “Байгалийн нөөц ашиглалт, нөхөн сэргээлт” сэдвийн хэлэлцүүлэгт панелист хийв. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс харах боломжтой. https://www.unkniga.ru/company-news/geonext-2026-v-mgri-sobral-bolee-1000-uchastnikov-iz-20-stran.html

Дашрамд дурдахад, ОХУ-ын Серго Орджоникидзегийн нэрэмжит Геологи хайгуулын улсын их сургууль (МГРИ)-ийн Газар зүй - Геоэкологийн тэнхим болон МУБИС МБУС-ийн Газар зүйн тэнхимийн хамтын ажиллагааны гэрээ 2018 оноос эхлэлтэй бөгөөд тус гэрээний хүрээнд ажиллахын зэрэгцээ багш оюутан солилцох, мөн хамтарсан хээрийн дадлагад гаргахын зэрэгцээ, 2023 онд тус сургуулийн профессор Ольга Анатолевна Хлебосолова оюутнуудын хамтаар Монгол улсад ирж Говийн дадлагад; профессор С.Хадбаатар, Г.Уранчимэг, П.Энхжаргал нар Москвад мэргэжил дээшлүүлж, газар зүйн ангийн 10 гаруй оюутан, магистрант МГРИ-ийн оюутнуудтай Москва орчмын байгалийн нөөц газруудад хээрийн дадлага хийсэн билээ.   Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс харах боломжтой. https://www.facebook.com/share/p/1F1xNj4DD1/

Бусад мэдээ