МУБИС-ийн МБУС-ийн физикийн тэнхим, ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуультай хамтран “Физик”-ийн оюутны олон улсын IV олимпиадыг амжилттай зохион байгууллаа

           Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, Байгалийн ухааны Сургуулийн Физикийн тэнхим ба ОХУ-ын “Дорж Банзаров”-ын нэрэмжит Буриад Улсын Их Сургууль /БУИС/-ийн Математик, физик, компьютерийн шинжлэх ухааны институт, мөн физикийн факультетын хамтын ажиллагааны хүрээнд оюутны IV онлайн олимпиадыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад ОХУ-ын БУИС-ийн  11 оюутан, МУБИС-ийн 11 оюутан нийт 22 оюутан оролцсон юм. Олимпиадын үнэмлэхүй аваргаар  Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн  МБУС–ийн  Физикийн багшийн 4 дүгээр ангийн оюутан Энх-Амгалан овогтой Үүрцайх, Ганболд овогтой Эрдэнэсувд нар манлайлж, дэд  байранд  физикийн 2 дугаар курсийн оюутан Батдорж овогтой Хүсэл-Эрдэнэ, гутгаар байранд физикийн 3 дугаар курсийн  оюутан Ганзориг овогтой Билгүүн нар шалгарлаа.  

Олимпиадад МУБИС-иас дараах оюутнууд оролцсон бөгөөд оролцогч оюутнуудад МБУС-ийн Физикийн тэнхимийн зүгээс батламж хадгалууллаа. Үүнд:

№

Оюутны овог

Оюутны нэр

Суралцаж буй хөтөлбөр

Анги

1

Энх-Амгалан

Үүрцайх

Физикийн багш

4 - I

2

Ганболд

Эрдэнэсувд

3 - I

3

Батдорж

Хүсэл-Эрдэнэ

2 - II

4

Ганзориг

Билгүүн

3 - III

5

Конаев

Бердибек

3

6

Баярдалай

Жавзанпагам

2

7

Цолмон

Баасанжаргал

4

8

Баяраа

Амаржаргал

1

9

Өлзийбат

Номин

1

10

Ганцэцэг

Мөнхдөл

3

11

Баярбаатар

Энхмандах

2

Бусад мэдээ