МУБИС-ийн ректор, профессор /Ph.D/ Ж.Батбаатар, Захиргаа, Хүний нөөцийн газрын дарга, доктор Л.Мөнхтуяа нар Математик, Байгалийн ухааны сургуулийн багш нарын төлөөлөлтэй 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр МБУС-ийн 308 тоот хурлын танхимд уулзав.
Уулзалтын үеэр ректор Ж.Батбаатар эрдэм шинжилгээ, судалгаа; сургалтын орчин нөхцөл, МУБИС-ийн санхүүгийн өнөөгийн болон цаашдын төлөв, сургалтын төлбөр, багш ажилчдын цалин зэрэг асуудлын талаар мэдээлэл танилцуулга хийлээ.
Мөн Математик, Байгалийн ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч болон багш нарын төлөөлөл эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын тулгамдаж буй асуудал, ирээдүйн чиг хандлага, лабораторийн орчин нөхцөлийн талаар асуулт асууж, санал, хэлэлцүүлэг өрнүүллээ.