“Газарзүйн шилдэг залуу багш”-аар Б.Батбаяр тодров

Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор /Sc.D/ Ш.Шагдарын нэрэмжит "Шагдар багш” сангаас жил бүр уламжлал болгон олгодог “Газарзүйн шилдэг залуу багш” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг 2026 оны 10 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн шагналыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Гёте” олон улсын бүрэн дунд сургуулийн багш Б.Батбаярт “Шагдар багш”сангийн тэргүүн, багшийн зээ хүү О.Тэлмүүн гардуулав.

Тэрбээр МУБИС-н Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн 2017 оны төгсөгч төдийгүй залуу багш нарын төлөөлөл билээ.

Багш Б.Батбаяр:

Улсын олимпиадын II даваа:

Алтан медаль-1

Мөнгөн медаль-3

Хүрэл медаль-3

Тусгай байр-2

 

Улсын олимпиадын III даваа:

Хүрэл медаль-1 (XXX олимпиад)

Бэлтгэсэн сурагчид:

Улсын олимпиадын II даваа:

Алтан медаль-3

Мөнгөн медаль-4

Хүрэл медаль-6

Тусгай байр-8

Улсын олимпиадын III даваа:

Хүрэл медаль-3

Олон улсын газарзүйн олимпиад:

• OPENGEO онлайн олон улсын олимпиадаас Хүрэл медаль-2

• iGeo 2025 олимпиадаас Хүрэл медаль-1

• iGeo 2026 олимпиадаас Алтан медаль-1

• GeoNova олон улсын олимпиадаас Алтан медаль-1

  • GeoNova олон улсын олимпиадаас Мөнгөн медаль-1
  • GeoNova олон улсын олимпиадаас Хүрэл медаль-2 тус тус хүртээд байна.

Олон улсын шалгалт

  • Cambridge Geography A level шалгалтад A*
  • 2026 оны элсэлтийн шалгалт 800 оноо

Жич: “Шагдар багш” сангаас жил бүр олгодог энэхүү шагнал нь өргөмжлөл, 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалддаг.

Бусад мэдээ