МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургууль "Соёмбо нийгэмлэг" НҮТББ-тай "Хиймэл оюун ба багш" төслийн хүрээнд 2026-2027 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд МБУС-ийн төгсөх ангийн оюутнуудад зориулсан англи хэл болон хиймэл оюун ухааныг ашиглах чадварын хичээлийн агуулгыг боловсруулж, төслийн хэрэгжилтэд ашиглахад бэлэн болгох чиглэлээр хамтран ажиллах юм. Уг төсөлд хамрагдаж буй оюутнууд сургалтын явцад өөрийн мэргэжлийн онцлогт нийцүүлэн хичээлийн агуулга, материал боловсруулах бөгөөд боловсруулсан агуулгыг турших, хэрэгжүүлэх ажлыг "Соёмбо нийгэмлэг" НҮТББ зохион байгуулах юм.
