НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ жил олон улсад “Дэлхийн усны өдөр”-ийг “Мөсөн голоо хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг манай улс 2005 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд МБУС-ийн Газарзүйн тэнхим 20 дэх жилдээ усны өдрийг тэмдэглэн, байгальд ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Газарзүйн тэнхимийн багш сурагчид хамтран 2025 оны 3 сарын 16-ны өдөр Сэлбэ голын татмыг цэвэрлэж, усны бохирдлыг багасгах зорилгоор татмын дагуух хогийг ангилан 50 гаруй шуудай хогийг ангилан түүснээс хуванцар хог хаягдал (15), барилгын материал (65), ахуйн хог хаягдал (15), бусад хог хаягдлыг (5) ангилан түүж Сүхбаатар дүүргийн тохижилт үйлчилгээний “Дэвшил” нэгтгэлийн автомашинаар ачууллаа.
Уг арга хэмжээнд Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, Нийслэлийн хот тохижилтын газар зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажилласан