Мэдлэгийн квант түгээе - туршилтууд

Мэдээний нэр: 2025 - Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил" үйл ажиллагааны хүрээнд "Мэдлэгийн квант түгээе - туршилтууд" хөтөлбөр

Үйл ажиллагааны зорилго: Квантын  шинжлэх ухааны, технологийн олон улсын жилийн хүрээнд олон нийтэд квантын шинжлэх ухаан, технологийн мэдлэг ололтыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх.

Хамрах хүрээ: Хо Ши Миний нэрэмжит нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн 7-оос 12 дугаар ангийн сурагчид

Хэзээ: 2025.02.04

Хаана: Хо Ши Миний нэрэмжит 14-р сургууль А205 тоот,А301 тоот

Үйл ажиллагаанд гүйцэтгэсэн үүрэг: "Фото элемент", "Фотоны үйлчлэл" зэрэг сонирхолтой, үзүүлэх туршилтуудыг толилууллаа.

Үйл явц: Нийслэлийн ЕБ-ын 14-р сургуулийн болон ШУТИС-ийн харьяа Ахлах сургуулийн 500 гаруй сурагчдад ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, МУИС, ШУТИС болон МУБИС-ийн багш нар нийт 12 квант шинжлэх ухааны чиглэлээр сонирхолтой туршилт хийж, тайлбарлан ярилцав.

Бусад мэдээ