Сургалт, дадлага хамтран зохион байгууллаа

Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн проф. Е Батчулуун, Х.Цогбадрал, П.Энхжаргал, С. Хадбаатар, А.Амгалан, Багшийн сургуулийн багш, доктор Амартүвшин нар  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЕБС дээр 2024 оны 11 сарын 22-25 хооронд сургалт зохион байгууллаа. Сургалтад ЕБС-ийн 50 гаруй багш Газарзүйн тэнхимийн 1-3 курсийн 30 оюутан оролцлоо.  

Проф Е. Батчулуун “Тогтвортой хөгжлийн боловсрол ба багшийн хөгжил”, доктор Амартүвшин “Суралцагч төвтэй суралцахуй” сэдвээр лекц уншиж  ЕБС-ийн багш нарт дадлага, семинар хосолсон хэлбэрээр зохион байгуулж оролцсон багш нарт сертификат олголоо.

Газарзүйн тэнхимийн оюутнууд ЕБС-ийн багш нарын хичээлд сууж анализ хийхийн зэрэгцээ оюутан сурагчдын хооронд спорт, урлагийн тоглолт хийж үзүүлэв.

Түүнчлэн Газарзүйн тэнхимийн оюутнууд “Дэлхий судлал” хичээлийн дадлага ажлын хүрээнд Бор-Өндөр сумын хайлуур жонш, төмрийн хүдэр олборлох, боловсруулалтын үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн үйл явцтай танилцаж сумын байгаль орчинд үүсэж буй сөрөг үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар байгалийн ухааны багш нартай  хамтран хэлэлцүүлэг хийлээ.

 

 

 

 

Бусад мэдээ