Зорилго: Физикийн тэнхимийн багш, оюутнууд болон үе үеийн төгсөгчдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эргэх холбоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон, идэвхтэй эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд оршино.
МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Физикийн тэнхимийн төгсөгчдийн аварга шалгаруулах спортын өдөрлөг 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрөлх сургууль болох МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгийг А.Нэргүй багштай Физикийн IV курсийн оюутнууд Физикийн тэнхимийн багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээний үеэр тэнхимийн эрхлэгч Х.Батболд болон тэнхимийн багш нар үе үеийн төгсөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцон, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Энэ удаагийн тэмцээнд 2006–2026 оны төгсөгчид болон Физикийн тэнхимийн Багш нарын баг, I–IV курсийн оюутнуудын төлөөлөл оролцож, эрэгтэй – 12 баг, эмэгтэй – 4 баг сагсан бөмбөгийн 3х3, холимог волейболын төрөл болон хөгжөөнт буухиа тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.
Тодруулбал, эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд 12 баг, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд 4 баг, холимог волейболын төрөлд 16 баг, хөгжөөнт буухиа тэмцээнд 10 баг тус тус оролцсон нь өдөрлөгийн цар хүрээ, төгсөгчдийн идэвх оролцоо нэмэгдсэнийг харууллаа.
Өмнөх жилүүдийн тэмцээнээс онцлог нь энэ удаа төрөлх сургуулийнхаа спорт зааланд зохион байгуулагдсан явдал байв. Ингэснээр төгсөгчид эргэн уулзаж, оюутан насны дурсамжаа сэргээн, одоо суралцаж буй оюутнуудтайгаа спорт зааланд нөхөрсгөөр өрсөлдөж, үе хоорондын харилцаа, холбоог бэхжүүлсэн онцлог үйл ажиллагаа боллоо.
Тэмцээний дүн:
Сагсан бөмбөг – Эрэгтэй 3х3
Сагсан бөмбөг – Эмэгтэй 3х3
Шилдэг тоглогчид:
Волейбол – Холимог
Шилдэг тоглогчид:
Хөгжөөнт буухиа:
Тэмцээний үйл явцаас: