Delving into the Secrets of the Human Body

“Хүн сонссоноо мартаж, харснаа санаж, хийснээ сурдаг” гэсэн мэргэн үг бий. Ирээдүйн багш нарыг бэлтгэхдээ онолын мэдлэгийг бодит хэрэглээ болгох, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор бид оюутнуудын бие даалтын ажлыг бүтээлч даалгавар хэлбэрээр зохион байгуулж, нээлттэй хамгаалуулдаг уламжлалтай.

Сүүлийн 10 гаруй жилийн турш үе үеийн оюутнуудын оролцоотойгоор баяжин хөгжиж ирсэн энэхүү бүтээлч ажлын буухиаг Биологийн багшийн 2 дугаар ангийн оюутнууд үргэлжлүүлж, сурч мэдсэн, урлан бүтээсэн бүхнээ олон нийт, үеийн нөхөд, эрдэмтэн багш нартаа үзэсгэлэн болгон дэлгэлээ.

Нээлттэй үзэсгэлэн, хэлэлцүүлэг нь оюутнуудад:

  • Мэдлэгээ бататгах
  • Бусдаасаа суралцаж, туршлага солилцох
  • Шинэ санаа сэдэж, аливаад бүтээлчээр хандах хандлага төлөвшүүлэхэд чухал түлхэц болдог. 

Цаашид бид эдгээр шинэлэг санаа, бүтээлүүдийг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үзэсгэлэнгийн ажлыг идэвх санаачлага гарган хамтран зохоин байгуулсан Т.Баянмөнх багштай Биологийн багшийн 2 дугаар ангийн нийт оюутнуудад талархал илэрхийлж цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Related news