“АВЬЯАСЛАГ МБУС”-чууд оюутны урлагийн бага наадам болж өндөрлөлөө

         Математик, Байгалийн Ухааны сургуулийн оюутан залуусын авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёлын үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хамт олны эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор “АВЬЯАСЛАГ МБУС”-чууд оюутнуудын урлагийн бага наадам 2026 оны X сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус урлагийн бага наадамд 7 багийн 100 гаруй оюутан, ганцаарчилсан төрөлд 10 гаруй оюутан оролцож, урлагийн 5 төрлөөр авьяас билиг, уран бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, хичээл зүтгэлээ сорин өрсөлдөж, өөрсдийн авьяас чадварыг толилууллаа.

Гоцлол дууны төрөлд:

I байр: Химийн тэнхимийн оюутан Б.Тэлмэн

II байр: Мэдээлэлзүйн тэнхимийн оюутан Ц.Содгэрэл

III байр: Математикийн тэнхимийн оюутан Б.Шинэзул

Дуэт дууны төрөлд:

I байр: Мэдээлэлзүйн тэнхимийн оюутан Өсөхбаяр, Болоржин

II байр: Математикийн тэнхимийн оюутнууд Шинэзул, Энхтуяа

III байр: Эрүүл мэндийн багш, Аргазүйч ангийн оюутан Г.Ундармаа, Дамжин

Хамтлаг бүжгийн төрөлд:

I байр: “Мэдээлэлзүйн тэнхимийн” хамтлаг,

II байр: “ЭМБАЗ-1” хамтлаг,

III байр: “МАТ-1а” хамлаг,

Уран уншлагын төрөлд:

I байр: Математикийн тэнхимийн оюутан Батзаяа,

II байр: Биологийн  тэнхимийн оюутан Н.Сайханмядаг,

III-р байр: Математикийн тэнхимийн оюутан Д.Мөнхцэцэг,

Багийн мэндчилгээний төрөлд:

I байр: Мэдээлэл зүйн тэнхимийн оюутнууд,

II байр: ЭМБАЗ-1 оюутнууд,

III байр: Физикийн-1 оюутнууд,

Шилдгийн шилдэг хамт олон:

Мэдээлэл зүйн тэнхимийн оюутнууд тус тус шалгарлаа.

Нийт оролцсон оюутнууддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэе.

Related news