π number competition successfully held

π тооны өдрийг албан бус байдлаар олон жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн. 2019 оноос албан ёсоор ЮНЕСКО 3-р сарын 14-ийг олон улсын математикийн өдөр болгон зохион байгуулахаар болсон байна.  3-р сарын 14-ийг сонгосон учир нь π тооны таслалаас хойш эхний хоёр цифрийг авбал 3.14 гэж бичдэгтэй холбоотой.

Математик, Байгалийн ухааны сургууль дээрх π  тооны өдрийг оюутнууд, багш нартай хамтран 11 дэх жилдээ тэмдэглэж байна. 2026 оны 3-р сарын 14 өдөр буюу π тооны өдөр МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны сургууль дээр болсон  багийн тэмцээн нь

  • Шатрын бодлого бодох
  • 100-н буудалт даам
  • Дартс
  • Ой тогтоолтын тэмцээн төрлүүдээр амжилттай болж өндөрлөлөө.

Идэвхтэй оролцож эхний 3 байр эзэлсэн “Тригонометр”,  “Мат-1”, “Мат-2” багуудад баяр хүргэе. Тэмцээний нийт дүнг доор зурагт үзүүллээ.

Оролцогч багийн нэр

100 буудалт

Шатар

Дартс

Оюун ухаан

Нийт оноо

Байр

1

Тригонометр

1

3

5

1

10

I

2

Унаганууд

2

4

4

2

12

III

3

Akatsuki

5

5

1

5

16

 

4

Мат- 2

3

2

3

4

12

 

5

Мат- 1

4

1

2

3

10

II

Мөн 2026-03-12-нд “Математикийн бодлого бодох” тэмцээнийг математикийн багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгууллаа. Энэ тэмцээнд нийт 8 баг оролцож

  • I байранд 42 оноотойгоор PINK ROSE баг,
  • II байранд 36 оноотойгоор AKATSUKI баг, 
  • III байранд 35 оноотойгоор МАТ-3-2 баг орсон байна.

 

Related news