МБУС-ИЙН ФИЗИКИЙН ТЭНХИМИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ФИЗИКЧДИЙН ХАЛЗ” ОЛИМПИАД

МБУС-ийн  ФИЗИКИЙН ТЭНХИМИЙН 2025-2026 оны хичээлийн жилийн “ФИЗИКЧДИЙН ХАЛЗ” олимпиадыг Физикийн шинжлэх ухааныг нийтэд сурталчлах, туршлага, мэдлэгээ хуваалцах зорилгоор жил бүр зохион байгуулдаг билээ. “ФИЗИКЧДИЙН ХАЛЗ ТЭМЦЭЭН”-ийг МУБИС-ийн Физикийн тэнхимийн төгсөгч, ахмад багш доктор (PhD) профессор Гүржавын Батбямбын нэрэмжит болгон 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр МУБИС-ийн хичээлийн 3 дугаар байрны 123 тоот танхимд зохион байгуулагдав.  Тус олимпиадын тэнхимийн багш, ажилчид, тэнхимийн оюутнууд зохион байгуулах комисст ажилласан бөгөөд олимпиад нийт нийт 16-н баг, баг тус бүр 5-н гишүүнтэй оролцсон.

“ФИЗИКЧДИЙН ХАЛЗ” олимпиадын шүүгчээр Физикийн тэнхимийн төгсөгч ахмад багш, мөн тэнхимийн багш нар ажилласан бөгөөд олимпиадад оролцсон ЕБС-ийн багш нар, 9-12 дугаар ангийн сурагчид, Их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд, ФТХ-ийн ЭША нар тус бүр 5-н хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцон олимпиадын Бодлогын шинэлэг санаа, сонголт дэвшүүлсэн уран бодлогыг хамттай шалгаруулсан Үүнд:

1 дүгээр байр: /Цом/: МУИС-ийн Үнэмлэхүй баг

2 дугаар байр : ЕБС-ийн Багшийн-3 дугаар баг

3 дугаар байр: ЕБС-ийн Багшийн-1 дүгээр баг

Уран бодлого шинэ санаа агуулсан бодлого

  1. дугаар байр: МУБИС-ийн Оюутны 1 дүгээр баг
  2. дугаар байр : ЕБС-ийн Сурагчдын Fantastic баг
  3. дугаар байр:  МУБИС-ийн Оюутны 2 дугаар баг

тус тус авхаалж самбайгаа сорин шалгарлаа.

“ФИЗИКЧДИЙН ХАЛЗ” олимпиадын хөтөлбөр:

 

Бусад мэдээ