“Говийн Биологийн Олон Янз байдлын Хүрээлэн” нээлтээ хийж МУБИС, МБУС-ийн Биологийн Тэнхимийн судлаач багш нар, судлаач оюутнууд хамтран ажиллахаар тохиролцов.

Биологийн тэнхим судлаач оюутнуудаа дадлагжуулах, хээрийн судалгааны баазыг ашиглан биологийн төрөл зүйл судалгааг бие дааж болон бусад байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байна.

Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн үзэл баримтлал нь өмнийн говийн бүс нутагт тогтвортой хөгжил болон байгаль хамгааллыг бодитоор дэмжих зорилгоор биологийн олон янз байдлын судалгаа, урт хугацааны экологийн мониторинг, хэрэглээний шинжлэх ухаанд төвлөрсөн бие даасан, тогтвортой үйл ажиллагаатай шинжлэх ухааны байгууллагыг хөгжүүлэхэд оршино. Энэхүү хүрээлэн нь нэг удаагийн, салангид хэвшмэл төслүүдийн хүрээнээс давж, өмнийн говийн бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанд суурилсан институтийн манлайллыг бүрдүүлэх системийн шийдэл болох юм.

 

 

 

Бусад мэдээ