Оюутны физикийн олимпиад

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик Байгалийн ухааны Сургуулийн Физикийн тэнхимийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Оюутны физикийн олимпиад" 2024 оны 04 дүгээр сарын 08 өдөр зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад МУБИС-ийн Физикийн боловсролын багш хөтөлбөрөөр суралцаж буй I - IV дүгээр курсийн оюутнууд оролцсоноос:

  • Тэргүүн байр Физикийн I курсийн оюутан Э.Үүрцайх

  • Дэд байр Физикийн III курсийн оюутан Э.Баттогтох

  • Гутгаар байр Физикийн III курсийн оюутан Ц.Түвшинжаргал

  • Тусгай байр Физикийн IV курсийн оюутан О.Зулбаяр

  • Тусгай байр Физикийн II курсийн оюутан Д.Хүслэн

  • Уран бодолтын төрөлд Физикийн III курсийн оюутан А. Нямдалай нар шалгарлаа.

Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлагад нь өндөр амжилтыг хүсье.

Бусад мэдээ