Физикийн олимпиад

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик Байгалийн ухааны Сургууль, ОХУ-ын “Дорж Банзаров”-ын нэрэмжит Буриадын Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд оюутны "Физик"-ийн хамтарсан олимпиад 2023 оны 11 дүгээр сарын 21 өдөр зохион байгуулагдлаа. Олимпиадад ОХУ-ын БУИС-ийн  9 оюутан, МУБИС-ийн Физикийн багш хөтөлбөрөөр суралцаж буй 10 оюутан нийт 19 оюутан амжилттай оролцлоо. Тус олимпиадад оролцсон оюутнуудаас   

  • 1-р байранд  Физикийн 3 дугаар курсийн оюутан Э.Баттогтох
  • 2-р  байранд  Физикийн  3 дугаар курсийн оюутан  Ц.Түвшинжаргал
  • 3-р байранд Физикийн 4 дүгээр курсийн оюутан Н.Мөнхтуяа   нар шалгарлаа.

Олимпиадад оролцсон  оюутнууддаа цаашдын сурлага, урлаг спортод нь амжилт хүсье.

Related news