МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ, ЯПОН УЛСЫН НАГОЯ МУЖИЙН “АЙЧИ” БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬТАЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД 2025 ОНЫ 11-Р САРЫН 11–24-НИЙ ӨДРҮҮДЭД МУБИС-ИЙН 17 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦООД ИРЛЭЭ.
Математик, Байгалийн Ухааны Сургуулиас:
Оюутан хариуцсан ажилтан О.Баясгаланцэцэг,
Физикийн багшийн 2-р курсын оюутан Б.Оргил,
Биологийн багшийн 2-р курсын оюутан О.Анхзул,
Химийн багшийн 2-р курсын оюутан Б.Нямсамбуу,
Газарзүйн багшийн 2-р курсын оюутан Ч.Амин-Эрдэнэ
нар тус хөтөлбөрт хамрагдав. Тус айлчлалын үеэр “Айчи” Боловсролын их сургуулийн удирдлагууд МУБИС-ийн багийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн төлөөлөгчид Шинжлэх ухаан–Моноцүкүри фестивальд идэвхтэй оролцож, Оказаки бага, дунд сургуулийн орчин, хичээл заах арга зүйг ажиглан танилцсан нь оюутан, багш нарт чухал туршлага болохуйц байлаа. Монголын соёлыг япон оюутнуудад таниулах соёлын өдөрлөг зохион байгуулж, хоёр улсын оюутнууд үзэл бодол, уламжлалаа харилцан солилцсон нь томоохон ач холбогдолтой үйл явдал боллоо. Үүнээс гадна төлөөлөгчид Нагоя хотын шинжлэх ухааны музей, Инүяма цайз зэрэг соёл, түүхийн ач холбогдолтой газруудаар зочилж, мэдлэгийн хүрээгээ тэлэн, олон талын шинэ туршлага хуримтлуулсан юм. МБУС-аас оролцсон баг хамт олон Япон улсад хийсэн сургалт, туршлагынхаа үр дүнг олон нийтэд хүргэх зорилгоор 2025 оны 12-р сарын 08-ны 14:00 цагт, Хичээлийн 3-р байрны 123 тоот лекцийн танхимд оюутан залуусдаа зориулсан тайлангаа тавьж,сонирхолтой мэдээлэл, сэтгэгдлээ хуваалцлаа.










