Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, Байгалийн ухааны Сургуулийн физикийн тэнхим ба ОХУ-ын “Дорж Банзаров”-ын нэрэмжит Буриад Улсын Их Сургуулийн физикийн факультетын хамтын ажиллагааны хүрээнд оюутны онлайн олимпиадыг 2025 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Олимпиадад ОХУ-ын БУИС-ийн 11 оюутан, МУБИС-ийн 10 оюутан нийт 21 оюутнууд болон зохион байгуулагч МУБИС-МБУС-ийн Физикийн тэнхимийн багш нар, БУИС-ийн Математик, физик, компьютерын шинжлэх ухааны институтийн тэнхимийн багш нар оролцлоо. Тус олимпиадын үнэмлэхүй аваргаар МБУС-ийн физикийн 1 дүгээр ангийн оюутан Б. Хүсэл-Эрдэнэ шалгарлаа. МУБИС-ийн оюутнуудаас 2-р байранд физикийн 3 дугаар курсийн оюутан Ц. Баасанжаргал, Х.Бердибек, 3-р байранд физикийн 3 дугаар ангийн оюутан Бэрдибек нар тус тус шалгарлаа.
