MNUE PAPER AWARDS 2025

МУБИС-аас багш нарын эрдэм шинжилгээ, судалгааг дэмжсэн олон үйл ажиллагааг жил бүр хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг болох Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “MNUE PAPER AWARDS 2025” буюу МУБИС-ийн багш судлаачдад өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаагаар СЦШХ-ийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн, Мэдээлэл зүйн тэнхимийн профессор Р.Мижиддорж нар "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр шагнагдаж, олон улсын Web of Science, Scopus-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн 40 багш, судлаачид "MNUE PAPER AWARD 2025" өргөмжлөлийн эзэд болов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусад мэдээ