Газарзүйн шилдэг залуу багш

"Шагдар багш” сангаас жил бүр олгодог “Газарзүйн шилдэг залуу багш” шагнал гардуулах үйл ажиллагаа 2025 оны 10 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн шагналыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Гурван тамир сургуулийн багш Б.Ванчигдоржид “Шагдар багш”сангийн тэргүүн, багшийн зээ хүү Сангийн яамны татварын бодлогын газрын дарга О.Тэлмүүн гардууллаа.

Тэрээр МУБИС-н Газарзүйн тэнхимийн 2017 оны төгсөгч, залуу багш нарын төлөөлөл билээ.

Багш Б.Ванчигдорж

Улсын олимпиадаас:

2022 онд мөнгөн медаль;

2023 онд алтан медаль;

2024 он мөнгөн медаль;

Бэлтгэсэн сурагчид

Улсын олимпиадаас алт, мөнгөн медаль хүртэж олон улсын олимпиадад амжилттай оролцсоны зэрэгцээ бэлтгэсэн сурагчдын ЭЕШ-н дундаж оноо 710

БҮТ болон БЕГ-аас зохион байгуулсан 12-р ангийн “Цахим сургалтын багш”, “Модуль сургалт”-ын сургагчаар багш

Мөн мэргэжлийн багш нарт зориулсан “Газарзүйн сорил, даалгаврууд” гарын авлагыг 2025 онд хэвлүүлэн нийтийн хүртээл болгоод байна.

Жич: Шагдар багш сангаас жил бүр олгодог энэхүү шагнал нь өргөмжлөл, 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалддаг.

 

Бусад мэдээ