Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн багш нар БНСУ-ын судлаач нартай хамтран Монголын Зүүн хэсгийн зарим нүүдлийн шувуудын нүүдлийн замналыг тандан судлах судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Уг төсөл нь 2024 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Зүүн Ази дахь шувуудын нүүдэл, шувууны ханиадын тархалтыг судлах зорилготой. 2025 оны хувьд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташихайн Таван Нуур Байгалийн Нөөц Газарт орших нуураас нийт 10 зүйлийн 21 шувуунд сансрын дамжуулагч зүүсэн. Одоогоор Зэрлэг нугас, Харцага зэрэг шувуудын мэдээллийг аваад байгаа бөгөөд эдгээр шувууд Хятадын зүүн хойд хэсгээр дамжин урагш нүүдэлсээр байна.