ХАМТАРСАН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Математик Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхим “Тэнхимийн манлайлал хөтөлбөрийн хүрээнд” Оросын Холбооны Улсын Don State Technical University болон Sirius University of Science and Technology сургуулийн судлаач нартай хамтран МУБИС-ийн болон бусад их дээд сургууль, хүрээлэнгүүдийн судлаачдад, бүх түвшний суралцагч нарт зориулсан БИОИНФОРМАТИК-ийн сургалт, семинарыг 2025 оны 5-р сарын 14 – 17 ны хооронд зохион байгуулсан. Уг семинарын зорилго нь манай орны гардалавчтанд (сарьсан багваахай) өвчин үүсгэгч (хоншоор цайх) мөөгөнцрийн бүтэн геномыг тогтоох ажлыг эхлүүлэх, хоёр орны судлаачид туршлага солилцоход оршино. Хоншоор цайрах өвчинг үүсгэгч Pseudogymnoascus destructans мөөгөнцөр нь Ази тивд хамгийн анхлан манай орноос олдсон бөгөөд үүнд биологийн тэнхимийн эрхлэгч дэд проф. Ж.Ариунболд болон түүний судалгааны баг түүчээлэн оролцсон. Мөн семинарын үеэр др. Игорь Попов Биологийн тэнхимийн эрхлэгч др. Ж.Ариунболд болон др. Г.Онолрагчаа нарыг Don State Technical University-н түүхт 95 жилийн ойн арга хэмжээнд урьсан ректор Besarion Meskhi н урилгыг гардуулж өгөв.

Бусад мэдээ