"МУБИС-ийн Индэр" цуврал лекцийн зочноор Физикийн тэнхимийн ахмад багш профессор МУГ багш Н.Алтангэрэл мэдлэг, туршлагаасаа хуваалцав.

"МУБИС-ийн Индэр" цуврал лекцийн зочноор Физикийн тэнхимийн ахмад багш профессор МУГ багш Н.Алтангэрэл уригдсан бөгөөд 2025.05.08-ны өдөр өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцсан билээ.

Үйл ажиллагааг нээж МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга, доктор, дэд профессор Э.Азжаргал үг хэлэв. Үүний дараагаар МУБИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Х.Батболд МУГ багш Н.Алтангэрэл багшийн товч танилцуулга хийн, МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимд ажиллаж байсан үеийн дурсамжийг хуваалцлаа. Н.Алтангэрэл багш нь МУБИС-ийн Физикийн тэнхимд он удаан жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ, олон эрдэмтэн шавь нарыг төрүүлж, олон бүтээлүүдийг гаргасан билээ.

 Тус цуврал лекц нь "МУБИС-ийн Индэр" өргөмжлөлт цуврал лекцээр жил бүр тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн зочноор МУБИС-ийн хүндэт профессор МУГ багш Н.Алтангэрэл багшийг урьж оролцууллаа. Профессор Н.Алтангэрэл “Байгалийн ухаан, боловсролын философи, хөтөч үзлүүд, хөгжлийн хандлаг” сэдвээр эрдэмтэн багш, нар, түүний үе үеийн шавь нар, оюутан суралцагчдад лекцээ сонордууллаа. Н.Алтангэрэл багшаас илтгэлтэй холбоотойгоор уг лекцэнд оролцсон эрдэмтэн багш нар болон, Н.Алтангэрэл багшийн үе үеийн шавь нар, ангийн хамт олны төлөөлөл, физикийн тэнхимийн оюутан суралцагчид нарын сонирхсон асуултанд хариулан ярилцсан юм.

МУБИС-ийн сор болсон профессор багш нар маань эрдмийн охь дээжээ энэхүү индрээс түгээхийн зэрэгцээ, лекцийг бичлэг болгон МУБИС-ийн алтан сан хөмрөгт үлдээсэн билээ.

 

Бусад мэдээ