МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн багш нар, ОХУ-тай хамтарсан эрдэм шинжилгээний хурлын таалаархи асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын зорилго:

МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн багш нарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлыг гүнзгийрүүлэх.

               МУБИС-ийн МБУС-ийн багш нар ОХУ-ын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо. Уг хурал 2025 оны 1-р сарын 30-ны өдөр Буриад Улсын Новосебирский Их Сургуулийн багш Батмөнх “Оюутны судалгааны ажил” сэдвүүдийг танилцуулж, хамтарсан  оюутны эрдэм шинжилгээний хурал хийх талаар танилцуулан цаашид хамтарч ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.

Тус уулзалтаар:

               МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн багш, ажилчид болон Буриад Улсын Новосебирский Их Сургуулийн багш Батмөнх “Оюутны судалгааны ажил” сэдвүүдийг танилцуулж, хамтарсан  оюутны эрдэм шинжилгээний хурал хийх талаар танилцуулж дээрх сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний талаар хэлэлцүүлэн, шинжлэх ухааны судалгааны ололт, туршлагаа хуваалцлаа.

               Мөн уг уулзалтаар МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буй Новосибирск мужийн Сибирийн улсын геосистем ба технологийн их сургуулийн багш, доктор (Ph.D) Юрий Цыдыпович Батомункуев-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.

               Энэхүү уулзалтад оролцсоноор багш, байгалийн ухааны багш хөтөлбөрийн оюутнууд, судлаачид олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн үр өгөөжтэй уулзалт боллоо.

 

 

 

 

 

Бусад мэдээ