МУБИС-ийн МБУС-ийн багш нар, ОХУ-тай хамтарсан онлайн эрдэм шинжилгээний хурал

Хурлын зорилго:

МУБИС-ийн МБУС-ийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой.

               МУБИС-ийн МБУС-ийн багш нар ОХУ-ын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо. Уг хурал 2025 оны 3-р сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск мужийн Сибирийн улсын геосистем ба технологийн их сургууль (СГУГиТ)-иас зохион байгуулсан “Актуальные вопросы образования /современное высшее инженерное образование: содержание, качество, технологии, кадры/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онлайн хурал амжилттай болж өнгөрлөө.

Тус хуралд:

МУБИС-ийн МБУС-ийн физикийн тэнхимийн багш, дэд профессор, доктор О.Алтангоо,  доктор Х.Батболд, доктор Б.Гантуяа, доктор Д.Батхишиг, Б.Гандөш, М.Мөнхболд, Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Мягмаргармаа нар амжилттай оролцож, өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлэн, шинжлэх ухааны судалгааны ололт, туршлагаа хуваалцлаа.

Мөн уг хурал нь МУБИС-ийн МБУС-ийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буй Новосибирск мужийн Сибирийн улсын геосистем ба технологийн их сургуулийн багш, доктор Юрий Цыдыпович Батомункуев-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсоноор багш, судлаачид олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Хурлын үйл явцаас:

 

 

 

 

Бусад мэдээ