Эрдэм шинжилгээний цуврали лекц явуулав.

МБУС, “Боловсролын судалгаа, инновацын төв” байгууллага хамтран МУБИС-ийн багш, докторант, оюутнуудад зориулсан эрдэм шинжилгээний илтгэл, судалгааны арга зүйн чиглэлээр цуврал лекц, сургалт явууллаа.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл “Олон улсын судалгааны сэтгүүлийн ангилал ба эрдэм шинжилгээний өгүүлэл олон усын сэтгүүлд хэвлүүлэх нь” сэдвээр, тус хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор Х.Отгонбаатар “Судалгааны өгүүлэл бичих арга зүй, олон улсын судалгааны цахим санд бүртгүүлэх, бүтээлээ байршуулах боломж” сэдвээр тус тус лекц уншив. Уг лекцэд МБУС-ийн багш нар болон,  магистрант, докторантууд хамрагдаж, сонирхсон асуулт асууж, хэлэлцүүлэг явууллаа.

2024-05-12

 

Бусад мэдээ