МБУС-ийн багш нараас Эрдмийн зөвлөлийн гишүүд тодорлоо

МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийг шинээр сонгон бүрдүүлэх сонгууль амжилттай зохион байгуулагдаж, МБУС-ийн багш нараас нэр дэвшсэн эрдмийн зэрэг, цолтой нийт 22 багш оролцлоо. Энэхүү сонгууль нь сургалт, судалгааны бодлого, шийдвэр гаргалтад оролцох чадавхтай, туршлагатай багш нарыг тодруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ байв.

Санал хураалтын дүнгээр дараах багш нар хамгийн өндөр санал авч, Эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Үүнд:
Ph.D Х.Батболд 35 санал, Ph.D Ц.Сэр-Од 31 санал, Ph.D Б.Норовсүрэн болон дэд профессор О.Алтангоо нар тус бүр 30 санал, дэд профессор В.Гүндэгмаа 29 санал, Ph.D Г.Онолрагчаа болон профессор С.Хадбаатар нар тус бүр 28 санал, профессор Н.Наранцогт 27 санал авч тэргүүлсэн байна.

Мөн саналын тоо тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулж, Ph.D Т.Ганбаатар 21 санал, Ph.D Ч.Мягмаргармаа 17 санал, Ph.D Б.Норжинбуу 5 санал авсан дүн гарлаа.

Ийнхүү МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд шинээр сонгогдсон гишүүдэд баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.

Бусад мэдээ