МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЛУВСАНШАРАВЫН ОТГОНЫ НЭРЭМЖИТ МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН БАГШ НАРЫН ГУРАВДУГААР ЧУУЛГА, УУЛЗАЛТ

2026 оны 01 сарын 10-13-ны өдрүүдэд Монголын газарзүйн багш нарын холбооноос зохион байгуулдаг Газарзүйн багш нарын чуулга уулзалтыг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Монгол улсын гавьяат багш Л.Отгоны нэрэмжит болгон амжилттай зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Сүхбаатар, Говь-Алтай Ховд, Баянхонгор, Төв, Завхан аймаг, нийслэлийн Хан уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэг буюу 15 аймаг, 6 дүүргийн 21 баг бүхий 252 багш, 30 гаруй хүндэт зочид оролцов.

Чуулга уулзалтыг Боловролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монголын газарзүйн багш нарын холбоо, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэг, Хэнтий аймгийн Боловсролын газар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын Бор-Өндөр сургууль хамтран зохион байгуулав.

Сургалт, хэлэлцүүлэг, багийн олимпиад, спортын 4 төрөлт тэмцээн гэсэн хэсгээс бүрдсэн бөгөөд оролцогчид 1 сарын 10-ны өдөр хүрэлцэн ирж байрлаад 1 сарын 11-13 өдрүүдэд хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаандаа оролцов.

Монголын газарзүйн багш нарын III чуулга уулзалтын тайланг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир-т гардуулан өглөө тэрээр бид бүхний тайлантай танилцан хамтран оролцсон 21 аймаг 9 дүүргийг төлөөлөн ирсэн нийт багш ажилтан үе үеийн ахмад багш нарт баярласанаа илэрхийлэхийн сацуу шинэчилсэн хөтөлбөр явагдах гэж буй энэ үед цагаа олсон уулзалт болсныг тусгайлан хэлсэн бөгөөд тус тайланг Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, болон бусад холбогдох байгууллагуудад танилцуулна гэдэгээ хэлсэн билээ.

Уулзалт хэлэлцүүлгийн үед багш нарт тулгамдаж буй асуудлыг түлхүү оруулж тусгасан бөгөөд тус саналыг эрэмблэн тусгалаа. Үүнд:

1. Газарзүйн хичээлийг 6-р ангиас эхлэн залгамж холбоотой оруулах

2. Суурь боловсролын 7-9-р ангийн хичээллэх цагийг сургалтын төлөвлөгөөнд 2 цагаар тусгах

3. Мэргэжлийн болон техникийн боловсролын Газарзүйн багш, сурагчдыг ЕБС-ын олимпиадад оролцуулдаг байх олимпиадын журамд өөрчлөлт оруулах

4. Газарзүйн судлагдахууныг Байгалийн ухаан болон нийгмийн ухааны судлагадахуунаас тусад нь бие даасан байхаар тусгах

5. Улсын төрөлжсон олимпиадын зохион байгуулалтыг өөрчлөх 2-р шатад оролцогчдын тоог нэмэгдүүлэх болон холбогдох бусад саналыг уламжилсан болно.

 

 

 

 

 

Бусад мэдээ