МБУС-ийн Газарзүйн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 4 сарын 15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд Ⅱ-Ⅳ-р ангийн нийт 7 оюутан оролцсоноос 2 оюутан нь Солонгос улсаас онлайнаар холбогдон оролцлоо.
Тэргүүн байранд Газарзүйн Ⅳ ангийн оюутан Б.Сэдэд “Хиймэл дагуулын уур амьсгалын өөрчлөлтийг судлах арга зүй-Сүхбаатар аймаг Халзан сумын жишээн дээр”
Дэд байранд Газарзүйн Ⅳ ангийн оюутан Ц.Цэнд-Аюуш Хөвсгөл аймгийн Галт сумын “Халуун рашаан сувилал” физик газарзүйн тодорхойлолт
Гутгаар байранд Газарзүйн Ⅳ ангийн оюутан С.Дагвадорж “БЦГ-ийн ашиглалт, хамгаалалт- Тэсийн гол Булнайн нурууны жишээн дээр”
Тусгай байранд Газарзүйн Ⅱ ангийн оюутан Ч.Сумьяа “ Компост бордоо хийх аргачлал” сэдвээр тус тус шалгарлаа.