Монгол улсын боловсролын их сургууль, Математик Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхимээс санаачилсан “Хөөсний баяр-2025” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулалаа.
“Олны хүч, оломгүй далай” гэдэгчлэн оюутан бүр идэвх санаачлагатай оролцож, сургуулийн үйлчлэгч нарын цэвэрлэгээ үйлчилгээнд туслах зорилгоор Газарзүйн тэнхимийн I-IV курсийн оюутнууд хамтран 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр тэнхимээ цэвэрлэж өнгөрүүлэв.