МУБИС-ийн Физикийн тэнхимийн багш, доцент Д.Гүрдорж агсны нэрэмжит физикчидийн “ХАЛЗ ТЭМЦЭЭН”

Физикийн сургалт, судалгаа явуулдаг их дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагууд, ЕБС-ийн багш, эрдэмтэн судлаачдын баг, УФО-ын хороо бүрдүүлэхүүнийг хамруулан физикийн хичээлийн мэдлэгийн түвшнийг дээшлүүлэх, физик сэтгэлгээг хөгжүүлэх.

МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимээс жил бүр уламжлан болгон зохион явуулдаг Физикчидийн “Халз тэмцээн ”- ийг физикийн тэнхимийн доцент багш Д.Гүрдорж агсны нэрэмжит болгон зохион байгууллаа. Уг олимпиад нь  2025 оны 4-р сарын 04-ны өдөр МУБИС-МБУС хичээлийн III-р байрны 123 тоот зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Тус олимпиад Физикийн сургалт, судалгаа явуулдаг их дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагууд, ЕБС-ийн багш, сурагчид, эрдэмтэн судлаачдын баг, УФО-ын хорооны талаас хүрэлцэн ирж нийт 13н багийн 5н гишүүний бүрэлдэхүүнтэй 70 гаруй оролцогчид оюун ухаан, хүч самбаагаа сорьсноос: МУБИС, ШУТИС, МУИС, Орон нутгаас  Архангай 2-р сургууль, Орхон-ЭЦДС, Дархан, Баянхонгор Өлзийт сумын сургууль, Нийслэлийн Шинэ Монгол, Сант, 11-р сургууль, 1-р сургууль, Абсолют элит, Бага тамир, Гурван тамир, Green school, Билэгт өргөө, Орчлон сургуулийн багуудын бүрэлдэхүүнтэй багш суралцагчдын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо. Тус олимпиад дараах багууд:

  • 1-р байранд "Pheonix"-МУИС-ийн оюутны баг
  • 2-р байранд "ЕБС-ийн Багш 1-р" баг
  • 3-р байранд "Дэлхий бол хавтгай" баг Шинэ монгол сургууль эзэлсэн бол, энэ жилийн шилжин явах цомын эздээр "Pheonix"-МУИС-ийн оюутны баг тодорлоо.
  • Тусгай төрөл “Уран бодлого бодохуйц бодлого дэвшүүлсэн” номинацид "ШУТИС-ийн багш нар"-ын баг, “МУБИС-ийн Оюутны баг”-ууд тус тус байр эзэллээ.

Мөн уг олимпиадаар УФО-ын хороо, МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааг дэмжин ажилласан физикийн тэнхимийн доцент багш Д.Гүрдорж агсны гэр бүл, Улсын Физикийн Олимпиадын хороо, ШУ Хүрээлэн, МУИС, ШУТИС, ЕБС-ийн багш, эрдэмтэн судлаачдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү олимпиадад оролцсоноор багш, байгалийн ухааны багш хөтөлбөрийг суртчилах, оюутан, судлаачид мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн үр өгөөжтэй олимпиад боллоо.

 

Бусад мэдээ