“МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН УХААНЫ БОЛОВСРОЛЫН ЧАДАВХ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БҮТЭЭЖ ҮЙЛДВЭРЛЭСЭН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ГАРДУУЛЛАА

“МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН УХААНЫ БОЛОВСРОЛЫН ЧАДАВХ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БҮТЭЭЖ ҮЙЛДВЭРЛЭСЭН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ГАРДУУЛЛАА...

Япон улсын буцалтгүй тусламжаар МУБИС, "АLL Line Life Net" ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион бүтээж үйлдвэрлэсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг ерөнхий боловсролын сургуулиуд гардуулах үйл ажиллагааг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхим зохион байгууллаа. Үйлдвэрлэсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг нийслэл, хөдөө орон нутгийн  ЕБ-ын 53 сургуулийн бага ангийн болон физикийн 100 гаруй  багш нарт танилцуулж, сургалт зохион байгуулан хүлээлгэн өгөв. Уг сургалтын хэрэглэгдэхүүнийг ЕБС-д хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд:

Япон улсын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга ЯМАГАКИ Юкино

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага,  зохицуулалтын газрын дарга Г.Мөнхбилэг

БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын  ахлах мэргэжилтэн  Э.Чойсүрэн

Төслийн ерөнхий зохицуулагч КИДОКОРО Такүо

МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагааны газрын дарга Д.Соронзон

МУБИС-ийн Тамгын газрын дарга Л.Мөнхтуяа

МУБИС-ийн МБУС-ийн захирал, төслийн Монгол улсын талын дарга доктор Т.Ганбаатар

Төслийн зохицуулагч ХОРИГУЧИ Казүнори

Төслийн мэргэжилтэн багш профессор ТАКАМИ Хишаси

Төслийн мэргэжилтэн багш профессор ОКҮБА Хироказү

МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч төслийн зохицуулагч Х.Батболд

МУБИС-ийн БоСС-ийн зөвлөх профессор, төслийн гишүүн  Академич Б.Жадамба

Төслийн гишүүн профессор Р.Базарсүрэн

МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн багш, дэд профессор О.Алтангоо нар оролцлоо.

Сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээн авсан ЕБ-ын 53 сургуулийн багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

 

 

Бусад мэдээ