2026 оны 10-р сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхимийн сургалтын диспетчер О.Нандин, Химийн багшийн 3-р курсын оюутан А.Бүрнээбаяр, Физикийн багшийн 3-р курсын оюутан Г.Эрдэнэсувд нар Япон улсын Окаяама мужийн “OKAYAMA UNIVERSITY OF SCIENCE” шинжлэх ухааны их сургуулиас хэрэгжүүлж буй “SAKURA SCIENCE” хөтөлбөрт хамрагдаж, Япон улсад сургалтад оролцоод ирлээ. Тус хөтөлбөрт мөн Шинэ монгол технологийн их сургууль хамрагдаж 1 багш, 4 оюутан хамтран оролцжээ.
Тус сургалтын үеэр “OKAYAMA UNIVERSITY OF SCIENCE” шинжлэх ухааны их сургуулийн удирдлагууд МУБИС, ШМТИС-ийн багийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн төлөөлөгчид “Шинжлэх ухааны фестиваль”-д идэвхтэй оролцож, Окаяама хотын их сургуулийн орчин, хичээл заах арга зүйг ажиглан танилцсан нь оюутан, багш нарт чухал туршлага болохуйц байлаа. Япон оюутнуудад Монголын соёлыг таниулах өдөрлөг зохион байгуулж, хоёр улсын оюутнууд үзэл бодол, уламжлалаа харилцан солилцсон нь томоохон ач холбогдолтой үйл явдал боллоо.
Тэд Окаяама шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран байгуулсан динозаврын музей, Okayama Castle and Korakuen Garden, Осака хотын сансарын музей, Мизушима хотын бүтээн байгуулалт зэрэг түүхийн ач холбогдолтой газруудаар зочилж, мэдлэгийн хүрээгээ тэлэн, олон талын шинэ туршлага хуримтлуулсан байна.
МБУС-аас оролцсон баг хамт олон Япон улсад хийсэн сургалт, туршлагынхаа үр дүнг оюутан, багш нарт тайлагнахаар ажиллаж байна.