"БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ-2026" эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна …
Тус эрдэм шинжилгээний хурлыг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, Техник технологийн их сургууль хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн хуралд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутнуудаас нийт 80 орчим өгүүлэл ирснээс экспертийн уншилтаас шалгуур хангасан 60 өгүүллийг хэлэлцүүлэхээр сонгосон байна.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Боловсролын судалгааны Монголын сэтгүүл” /DOI дугаартай сэтгүүл/-д шалгарсан өгүүллийг хэвлүүлэх юм.
Эрдэм шинжилгээний хуралд 156 судлаачийн 60 илтгэлийг 5 салбар хуралдааны хүрээнд хэлэлцүүлж байна.





