2025–2026 оны хичээлийн жилд Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас зарласан “Дижитал хичээл – Ухаалаг технологи” шилдэг цахим хичээлийн аяны хүрээнд
Математик, Байгалийн Ухааны Сургууль (МБУС)-ийн шилдэг цахим хичээлүүдийг шалгарууллаа.
МБУС-ийн 6 тэнхимийн 8 багш цахим хичээл бэлтгэн оролцсоноос:
1-р байр – Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ц. Нямсүрэн
“Сүлжээний техник хангамж, менежмент” хичээл
2-р байр – Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ц. Баттогтох
“Программ хангамжийн зохиомж ба архитектур” хичээл
3-р байр – Газарзүйн тэнхимийн багш А.Амгалан
“Байгаль орчны менежмент” хичээл
Дээрх бүтээлүүд дараагийн шатанд оролцох эрхээ авлаа.
Нийт оролцсон бүтээлч багш нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!
