Geography Department Lecturer Dr. P. Enkhjargal Awarded with the “Golden Polar” Medal

МУБИС-ийн МБУС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор Пүрэвсүрэнгийн Энхжаргал нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхэн ойг тохиолдуулан, боловсролын салбарт оруулсан олон жилийн хөдөлмөр зүтгэл, үр бүтээлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Доктор П.Энхжаргал нь 1996 оноос хойш тус тэнхимд тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж буй туршлагатай, чадварлаг багш юм. Тэрээр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт нийцсэн олон тооны сурах бичиг, гарын авлага туурвиж, газарзүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Мөн эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж, хэлэлцүүлэн хэвлүүлж, судалгааны ажлаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ. Түүнчлэн олон арван шавь нарыг сурган хүмүүжүүлж, салбартаа чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасан нь түүний хөдөлмөрийн томоохон үр дүнгийн нэг юм.

Энэхүү хүндэт шагналыг МУБИС-ийн МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар гардуулан өгч, доктор П.Энхжаргалын боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэн, цаашдын эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Related news