Математик Байгалийн Ухааны Сургуулийн тэргүүн сонгох чуулган 2025 оны 9-р сарын 12-нд амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганд МБУС-ийн оюутны зөвлөлийн гишүүн, матемтатикийн багшийн 2-р дамжааны оюутан Б. Шинэзул болон МБУС-ийн оюутны зөвлөлийн гишүүн, Програм хангамжийн 3-р дамжааны оюутан Б. Ерханат нар өрсөлдсөн. Чуулганд 69 оюутан ирэх ёстойгоос 48 оюутан оролцсон ба Б. Шинэзул 65% саналаар Математик Байгалийн Ухааны Сургуулийн Оюутны зөвлөлийн Тэргүүнээр сонгогдсон.


