Sports Day for Physics Department Graduates

МУБИС-МБУС-ФТ-ийн төгсөгчдийн аврага шалгаруулах спортын өдөрлөг 2025.11.01 ны өдөр төрөлх сургууль МУБИС - БТС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнийг Д.Батхишиг багштай Физикийн 4-р курсыхэн, ФТ-ийн багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний үеэр төгсөгчидтэй Тэнхимийн эрхлэгч Х.Батболд болон ФТ-ийн багш нар оролцон уулзалт хийсэн билээ. Энэхүү тэмцээн нь Сагсан бөмбөгийн эрэгтэй – 11н баг, Эмэгтэй – 7н баг 3х3, Волейболын холимог нийт 15-н багуудын дунд зохиогдсон бөгөөд нийт төгсөгчдөөс 2007-2025 оны төгсөгчид, МУБИС-МБУС-ФТ-ийн 1-3р курсын оюутнуудын баг оролцсон байна. Тус тэмцээн нь өмнөх жилүүдээс төрөлх сургууль дээрээ зохион байгуулагдсан тул багуудын идэвхи оролцоо урьд жилүүдийнхээс илүү олон баг тамирчид оролцосноороо онцлог боллоо. Үүнд:

Сагсан бөмбөг эрэгтэй 3х3

  • 1-р байр 2022 оны төгсөлт
  • 2-р байр 2013 оны төгсөлт
  • 3-р байр 2019 оны төгсөлт

Сагсан бөмбөг эмэгтэй 3х3

  • 1-р байр 2022 оны төгсөлт
  • 2-р байр 2023 оны төгсөлт
  • 3-р байр Физикийн 2-р курс

Сагсан бөмбөг 3х3 эр шилдэг тоглогчоор Өлзий-Орших 2022 оны төгсөгч

Сагсан бөмбөг 3х3 эм шилдэг тоглогчоор Б.Сэрсэнчимэд 2022 оны төгсөгч

Волейбол холимог

  • 1-р байр 1-р курсын 2-р баг
  • 2-р байр 1-р курсын 1-р баг  
  • 3-р байр 3-р курсын баг

Волейбол эр шилдэг тоглогчоор 1-р курсын оюутан Билгүүн

Волейбол эм шилдэг тоглогчоор 1-р курсын оюутан Отгончимэг нар тус тус шалгарсан байна.

 

Related news